“Өмгөөллийн цэц мэргэн” ХХН нь иргэд, аж ахуй нэгж байгууллагад өндөр чанартай хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.
Хурдан шуурхай ажиллаж, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээд түвшинд хамгаалах нь бидний нэн тэргүүний зорилго.
Манай хуульчид Монгол Улсын хууль, эрх зүй, бизнесийн орчны өндөр түвшний мэдлэг чадварыг эзэмшсэн бөгөөд олон талын хууль зүйн үйлчилгээг дотоодын болон гадаадын компаниуд, иргэд, санхүүгийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагад үзүүлж, гүн гүнзгий дадлага, туршлага хуримтлуулсан.
“Өмгөөллийн цэц мэргэн” ХХН нь аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж, гэрээт хууль зүйн зөвлөх үйлчилгээ нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна.
Түүний зэрэгцээ манай өмгөөлөгч нар эрүүгийн хэрэг, захиргааны хэрэг, иргэний хэрэг маргаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг.
Мөн банк, банк бус санхүүгийн байгууллага, бөөний худалдаа эрхлэгч, импортлогч, ханган нийлүүлэгч байгууллагатай хамтран ажиллаж, үүссэн өр авлагын асуудлыг хууль зүйн арга хэрэгслээр барагдуулах ажиллагаанд ихээхэн туршлагатай.