П.Ундрах-Эрдэнэ нь бизнесийн эрх зүйн хүрээнд томоохон гэрээ хэлцэл байгуулах, түүнээс үүдэлтэй маргааныг шийдвэрлэх, хөрөнгө оруулалт, хувьцаа худалдах авах, зээл, даатгал, үнэт цаас, банк санхүү, үл хөдлөх хөрөнгө ба барилга, хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн.
Мөн П.Ундрах-Эрдэнэ нь Монгол Улсын үнэт цаасны зах зээлд хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй хуульч юм.
Тэрбээр албан тушаалын болон залилан мэхлэх, эдийн засгийн гэмт хэргүүд, захиргааны хууль бус шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой хэргүүдэд хууль зүйн туслалцаа үзүүлж, өргөн цар хүрээтэй өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг.
Монгол улсын хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн асуудлаар хэд хэдэн удаа Үндсэн хуулийн цэцэд хандаж, маргаанаа амжилттай шийдвэрлүүлж байсан.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэрэмжит “Өмгөөлөгчийн алдар” тэмдэг,
Хууль Зүйн Яамны “Хүндэт жуух бичиг”, Санхүүгийн Зохицуулах хорооны “Жуух бичиг”- ээр тус тус шагнагдаж байсан.
П.Ундрах-Эрдэнэ нь 2023 онд “Оны шилдэг өмгөөлөгч”-өөр тодорч, шагнагдсан.
Тэрбээр өмнө нь прокурорын байгууллагад ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурор, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокуророор тус тус ажилласан байсан. Эрүүгийн хэрэг маргаанд голчлон ажилладаг.
Иргэний хэрэг, захиргааны хэрэг, эрүүгийн хэргийг өмгөөлөгч. Бүх шатны шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээтэй.
Тэрбээр эрүүгийн процесс, криминалистикийн чиглэлээр мэргэшсэн хуульч бөгөөд, мөн нийтийн эрх ашгийг төлөөлж байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж, хууль зүйн туслалцаа үзүүлдэг.
Орос хэлнээс хууль зүйн мэргэжлийн орчуулга хийдэг.
Тэрбээр өмнө нь дэд бүтэц, эрчим хүчний барилга угсралт, авто замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын томоохон групп компанид хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Т.Отгонбаяр нь барилга угсралт, авто зам, дэд бүтэц, эрчим хүч, ашигт малтмалын эрх зүйн чиглэлээр мэргэшсэний зэрэгцээ хөдөлмөр хамгаалал, гэр бүлийн эрх зүй, иргэний хэрэг маргаанд үйлчлүүлэгчийг төлөөлж, өмгөөлж байсан арвин туршлагатай.
Иргэний хэрэг, захиргааны хэрэг, эрүүгийн хэргийг өмгөөлөгч. Бүх шатны шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээтэй.