Өмгөөллийн цэц мэргэн ХХН нь өөрийн тогтмол үйлчлүүлэгч байгууллагад хөдөлмөрийн эрх зүйн асуудлаар хууль зүйн туслалцаа, зөвлөгөө тухай бүр өгч ажилладаг.

Мөн ажлаас үндэслэлгүй халагдсан, цалин хөлсөө зохих ёсоор авч чадаагүй, бусад байдлаар хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн иргэдэд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа байнга үзүүлдэг. Эдгээрээс зармыг дурдвал:

  • 2015 он- Алт олборлогч компанид экскаваторын жолоочоор ажиллаж байгаад цалингаа авч чадаагүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлж, цалин хөлсийг бүтнээр нь гаргуулав.
  • 2015 он- Ресторан болон түүнд ажиллаж байсан тогоочийн хооронд гарсан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаанд ажил олгогчид хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав.
  • 2016 он – гаалийн байгууллагад ажиллаж байгаад үндэслэлгүй халагдсан иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, ажил олгогчтой эвлэрч хэргийг амжилттай шийдвэрлүүлэв.
  • 2016 он Банк бус санхүүгийн байгууллага болон тус байгууллагын газрын даргын албан тушаалд ажиллаж байгаад халагдсан этгээдүүдийн хооронд гарсан маргаанд ажилтны талд хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав. Шүүхээс ажилтныг өмнөх газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 17 сая төгрөг гаргуулж шийдвэрлэсэн.
  • 2017 он -Иргэний агаарын тээврийн компанид ажиллаж байгаад ажлаас халагдсан иргэнд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, хэргийг амжилттай шийдвэрлүүлэв. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тус иргэнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговорт 12,887,000 төгрөг гаргуулав.
  • 2017 он- Монгол улсын Засгийн газарт ажиллаж байсан төрийн албан хаагчийн эрх ашгийг хамгаалж, Захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээдийн хувиар хууль зүйн туслалцаа үзүүлж хэргийг амжилттай шийдвэрлүүлэв.
  • 2018 он- Монголын томоохон хувийн их сургуульд ажиллаж байгаад халагдсан багшид хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэв. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар тухайн иргэний урьд өмнө ажиллаж байсан багшийн орон тоонд эгүүлэн томилж, ажилгүй байсан нийт 12 сарын цалин хөлсийг нөхөн гаргуулсан.
  • 2018 он – Дэлгүүрт ажиллах хугацаандаа ажил олгогчийн мөнгө, хөрөнгийг шамшигдуулсан ажилтны гэм бурууг хуулийн байгууллагаар тогтоолгох ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлж, завшсан эд хөрөнгийг бүрэн төлүүлж ажиллав.
  • 2019 он – Иргэн Б-ын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч компанид хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав. Улмаар нэхэмжлэгч, хариуцагч нарыг эвлэрүүлэх ажиллагаа явагдаж, хэргийг аль алинд нь ашигтайгаар шийдвэрлүүлэв.
  • 2020 он – Иргэн Ц-н нэхэмжлэлтэй, 27 сая төгрөгийн нэмэгдэл цалин гаргуулах хөдөлмөрийн маргаанд хариуцагч талд хууль зүйн туслалцаа үзүүлж оролцов. Улмаар нэхэмжилсэн 27 сая төгрөгийн үнийн дүнг 23 сая төгрөгөөр бууруулж, 4 сая төгрөг болгож хэргийг шийдвэрлүүлэв.
  • 2020 он – Борлуулалтын компанид ажиллах хугацаандаа ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нэр бүхий ажилтны завшсан эд хөрөнгийг бүрэн төлүүлэх шүүхийн шийдвэр гаргуулж, ажил олгогчийн эрх ашгийг амжилттай хамгаалав.
  • 2015 он – Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн асуудлаар мэдээлэл гаргаж, Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцов. Үндсэн хуулийн цэцээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухайн дүгнэлт гаргаж, маргааныг амжилттай шийдвэрлүүлэв.

https://www.legalinfo.mn/law/details/11501?lawid=11501

  • 2018 он – Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн асуудлаар мэдээлэл гаргаж, Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцов. Үндсэн хуулийн цэцээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухайн дүгнэлт гаргаж, маргааныг амжилттай шийдвэрлүүлэв.

https://www.legalinfo.mn/law/details/14145?lawid=14145

  • 2018 -2019 он- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн асуудлаар мэдээлэл гаргаж, Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцов. Үндсэн хуулийн цэцээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухайн дүгнэлт гаргаж, маргааныг амжилттай шийдвэрлүүлэв.

https://www.legalinfo.mn/law/details/13410?lawid=13410

  • 2015 он – Танхайрах гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгчид өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав.

 

  • 2015 он- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж хүний амь нас хохироосон гэх хэрэгт холбогдогчид өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав.

 

  • 2015 он- Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагын борлуулалтын ажилтан итгэмжлэн хариуцсан эд хөрөнгөө завшсан гэх хэрэгт хохирогч байгууллагад хууль зүйн туслалцаа үзүүлж, байгууллагын хохирлыг амжилттай барагдуулав.

 

  • 2015 он – Залилан мэхлэх гэмт хэрэг давтан үйлдсэн гэх хэрэгт шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав.

 

  • 2015- 2018 он – Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэх онц хүнд гэмт хэрэгт холбогдож, шалгагдсан иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав. Өмгөөллийн цэц мэргэн ХХН  нь тус хэрэгт өөрийн үйлчлүүлэгчийг өмгөөлж нийт 3 жил ажилласан бөгөөд Улсын дээд шүүхийн тогтоолоор өөрийн үйлчлүүлэгчийг цагаатгуулж, хэргийг амжилттай шийдвэрлүүлсэн.

 

Улмаар дээрх хэрэгт үндэслэлгүйгээр шалгагдсаны нөхөн олговорыг Монгол Улсын Засгийн газраас нэхэмжлэх ажиллагаанд үргэлжлүүлэн хууль зүйн туслалцаа үзүүлж байна.

 

  • 2016 он- Хүний амь насыг онц харгис хэрцгий аргаар хохироосон гэх онц хүнд гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгчид өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэв.

 

  • 2016 он – Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам, заавар зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон хэрэгт хохирогч талд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав.

 

  • 2016 он Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж хүний биед хүнд гэмтэл учруулсан гэх хэргийн хохирогч талд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав.

 

  • 2017 он- Сүхбаатарын талбайд жагсаал хийхдээ зандалчлах гэмт хэрэгт холбогдсон иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав.

 

  • 2017 он- Албан тушаалын хэрэгт холбогдсон албан тушаалтанд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав.

 

  • 2017 он- Хар тамхи сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалсан гэх хэрэгт шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав.

 

  • 2017 он Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэх хэрэгт хохирогчид өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав.

 

  • 2018 он- Аж ахуй нэгжийн албан тушаалтан байгууллагад хохирол учруулсан гэх хэрэгт хохирогч байгууллагад хууль зүйн туслалцаа үзүүлж, байгууллагын хохирлыг амжилттай барагдуулав.

 

  • 2018 он- Хар тамхи, мансууруулах бодис хадгалсан, Монгол улсын хилээр оруулж ирсэн гэх хэрэгт холбогдсон иргэнд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав.

 

  • 2019 он- Хуурамч бичиг баримт үйлдсэн, залилан мэхэлсэн гэх хэрэгт өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав.

 

  • 2019 он- Бусдын эд хөрөнгө дээрэмдэхэд хамтран оролцсон гэх хэрэгт үндэслэлгүйгээр шалгагдсан иргэнд хууль зүйн туслацаа үзүүлж, өөрийн үйлчлүүлэгчийг эрх бүхий байгууллагаас цагаатгуулж, амжилттай ажиллав.

 

  • 2019 он- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт шалгагдсан иргэнд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав.

 

  • 2019 он – Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам, заавар зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон хэрэгт шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав.

 

  • 2019 он – Өндөр үнэтэй орон сууцаа бусдад залилуулсан иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс залилагч этгээдэд тохирсон ялыг оноож, бидний үйлчлүүлэгч иргэний орон сууцны өмчлөх эрхийг сэргээж, хэргийг амжилттай шийдвэрлүүлсэн.

 

  • 2019 он – Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам, заавар зөрчсөний улмаас гарсан эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав.

 

  • 2020 он – Бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав.

 

  • 2019-2020 он – Маш нууцын зэрэглэлтэй шалгагдсан хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав.
  • 2017 он – Мэдээллийн сайтаар дамжуулан компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, компанийн ажил хэргийн нэр хүндийг амжилттай сэргээлгэв.

 

  • 2018 он – Худаг өрөмдөх үйлчилгээ эрхлэгч  компани болон захиалагч этгээдийн хооронд гарсан төлбөр тооцооны маргаанд нэхэмжлэгч талд хууль зүйн туслалцаа үзүүлэв.  Улмаар нэхэмжлэгч талын төлбөр тооцоог бүрэн барагдуулж ажиллав.

 

  • 2018 он – Канад Улсын иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлж, тухайн иргэний үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байсан хариуцагч этгээдийг албадан нүүлгэх шүүхийн шийдвэр гаргуулж, амжилттай ажиллав.

 

  • 2019 он – Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг, төлбөр тооцоо буюу гүйцэтгэгч, захиалагч талын маргаанд захиалагч тал болох БНСУ-ын компанид хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав. Улмаар хариуцагч компаниас гэрээний алдангид 150 сая төгрөгийг гаргуулж, БНСУ-ын компанид олгох шүүхийн шийдвэр гаргуулж, амжилттайгаар шийдвэрлүүлэв.

 

  • 2019 он – Даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан даатгалын компани болон даатгуулагч иргэний хооронд гарсан маргаанд иргэний эрх, ашгийг хамгаалж хууль зүйн туслалцаа үзүүлэв. Улмаар тус маргааныг шүүхээр шийдвэрлүүлж, үйлчлүүлэгч иргэнд даатгалын компаниас 76 сая төгрөгийн даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлүүлэв.

 

  • 2019 он – Автомашинаа ломбардад алдаж хохирсон иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав. Улмаар тус ломбардаас иргэний хураалгасан автомашиныг буцаан гаргуулав.

 

  • 2020 он- Зуучлалын гэрээний хөлс нэхэмжилсэн хэрэгт хариуцагч талыг өмгөөлж хууль зүйн туслалцаа үзүүлэв. Улмаар нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч, хэргийг амжилттай шийдвэрлүүлэв.

 

 

  • 2020 он – Нийтийн тээврийн автобусанд зорчих үедээ жолоочийн үйл ажиллагаанаас шалтгаалж, унаж нуруугаа бэртээсэн иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниас нөхөн төлбөр гаргуулж, өөрийн үйлчлүүлэгч иргэнд олгуулахаар шийдвэрлүүлж, хэргийг амжилттай дуусгав.
Тус фирм нь жил бүр 30-50 орчим зээл, авлагын маргаанд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж ажилладаг.
Өмгөөллийн цэц мэргэн ХХН нь захиргааны хэрэг маргаанд тогтмол өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлдэг.  Зарим хэрэг маргааныг дурдвал:

  • 2011 он- Санхүүгийн зохицуулах хороо болон үнэт цаас эзэмшигч нарын хооронд гарсан маргаанд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав.

 

  • 2015 он –Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй холбоотой маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав.

 

  • 2015-2016 он – Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн захирагчийн ажлын албаны хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас эрх ашиг нь хохирсон байгууллагад хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав. Улмаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан Гадна зар сурталчилгааны журмын зарим хэсгийг хүчингүй болгох шүүхийн шийдвэр гаргуулж, тус хууль бус журамтай холбоотой үйл ажиллагааг хүчингүй болгуулав.

 

  • 2018 он- Засгийн газрын харьяа байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалтан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаанд гуравдагч этгээдэд хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав.

 

  • 2019 он- Улсын бүртгэлийн газар болон барилгын компанийн хооронд гарсан маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав.

 

  • 2020 он – Нэгэн дүүргийн засаг дарга үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газрыг чөлөөлөх захирамж гаргасан байв. Тус хэрэгт газар эзэмшигчийг төлөөлж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, дүүргийн засаг даргын захирамжийг хүчингүй болгуулж, үйлчлүүлэгч компанийнхаа газар эзэмших эрхийг амжилттай сэргээлгэв.

 

  • 2020 он – Монголын томоохон хувьцаат компани болон үнэт цаасны салбарт зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч этгээдийн хооронд гарсан үнэт цаасны эрх зүйн маргаанд хариуцагч байгууллагад хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллав. Улмаар эсрэг талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулж, хариуцагчийн эрх ашгийг амжилттай хамгаалав.